ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргаашнаас дархлаажуулалтын аян орон даяар эхэлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-30

Маргаашнаас эхлэн дархлаажуулалтын аяныг 10 хоногийн турш орон даяар зохион байгуулахаар боллоо. 26 дахь жилдээ зохион байгуулж буй тус аяныг  “Томуугаас сэргийлье” урианд дор аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд болох аж. Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг А хүрээний H1N1 болон H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан гурван цэнд вакциныг БНСУ-ын "Green Cross" үйлдвэрээс саяхан хүлээн авсан талаар  Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа мэдээлсэн юм.

 Томуугийн эсрэг вакциныг томууд хамгийн өртөмтгий, хүндрэх эрсдэлтэй хүүхдүүдэд хийх бөгөөд, нийслэлд  6 сартайгаас 9 хүртэлх насны хүүхдүүдэд хийх бол  аймгийн төвд  2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг сургууль дээр нь дархлаажуулалтын түр цэгүүдээр хийх аж. Харин насанд хүрэгчдийн хувьд  дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэй, 65 ба түүнээс дээш насны ахмадууд, архаг суужрь өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудад харъяа эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакциныг хийхээр болжээ.

Гэхдээ дан ганц вакцин нь амьсгалын замын халдварт өвчнөөс хамгаалж чадахгүй учир гараа тогтмол угааж, амны хаалт зүүж, олон хүнтэй газраар явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас санууллаа.