ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлын 98 хувь нь эдгэрсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-09

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д  нийт долоон хүн эмчилгээ хийлгэж байгаа аж. Дорноговь аймагт тусгаарлагдсан 70, Дундговь аймагт тусгаарлагдсан 6, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн болон тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн юм.  Мөн аравдугаар сарын 7,8 нд нийт 1.248 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 315 байгаа ба 308 хүн нь 98 хувь эдгэржээ.