Нэгхэн сарын хугацаанд гурван ч хүүхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа хангаагүйгээс амиа алдсан харамсалтай хэрэг гараад буй. Тодруулбал, сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт цохиулж амиа алдсан.
Харин Сүхбаатар, Налайх дүүрэг 9 настай хүү, 7 настай охин тогонд цохиулж амиа алдсан нь олон нийтийг бухимдуулж, хот тэр чигээрээ аюулгүй байдлаа хангах чиглэлд анхаарч, хотын удирдлагууд ар араас нь дарга цэрэг нараа дуудан байцаалт авч байна
Өнөөдөр гэхэд л НИТХ-ын дарга С.Амарсайхан энэ асуудлаар хурал зарласан бол Засгийн газар дээр ч асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, хүүхэд хамгааллын талаар мөрдөгдөж буй хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилт, хариуцлагын асуудлаар Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны эхний асуудал болгож өргөтгөсөн хуралдаан хийж байна. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар дүгнэлтүүдийг ХНХ-ын С.Чинзориг сайд танилцуулж байгаа аж. Улмаар Засгийн газрын хуралдааны дараа 11.30 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэв.