4 настай хүү соронз залгисан байсан нь 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн. Соронз ходоодны 2 газар, дээд гэдэсний 3 газрын завсар хавчигдаж, ХОДООД, ДЭЭД ГЭДЭС цоорсон байсныг мэс заслаар эмчлэн, 56ш соронзыг авлаа. Хагалгаа хэдий амжилттай болсон ч эцэг, эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах, хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэхийг АНХААРУУЛЖ байна

