ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Амбасэлмаа: Дархан-Уул аймаг руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-28

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 15,202 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрсэн. 25 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаад тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээ, өргөжүүлсэн тандалт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Х апартмент” хотхонд халдварууд бүртгэгдлээ.

Тухайлбал, тус хотхоны 120 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнд, мөн тус байрны СӨХ-ны нэг ажилтнаас халдвар илэрлээ.Мөн Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад гурван хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт авчраад эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа. Хавьтлын эх уурхай УБ хот учраас энд өвчлөлийг бүртгэнэ. Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.