ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Байгалмаа: Шинээр илэрсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтоос бүртгэгдлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-02

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр 13,108 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 48 хүнд халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 3,000 боллоо. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 48 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинээр илэрсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 76 хувь буюу 2,330 хүн эдгэрээд байна” гэв.