ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэрэмжлүүлэг : Голио сорж болохгүй гэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-15

Ургамлын сорыг түүдэг говийн голиог сорох нь харшилд сайн гэсэн ам дамжсан ярианаас үүдэж, харшилтай иргэд голио сорж эхэлжээ.

Тэгвэл энэ нь буруу бөгөөд халдварт өвчин тусах эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар сануулжээ. Тодруулбал, Азийн орнууд тэр тусмаа өмнө Хятад Юннань, Японд ургамлын харшилд царцааг хэрэглэдэг аж. "Царцааны бэлдмэл" гэж байхаас гадна шууд хуурч иддэг гэнэ. Харин голиог огт хэрэглэдэггүй юм байна. Голио нь өвс ургамлаас гадна махан идэштэй. Энд тэндэхийн сэг зэм, үхсэн мэрэгчээр хооллодог бөгөөд ихэнх голионы гэдсэнд туузан хорхой үржсэн байдаг аж.

Голионы гэдсийг гаргаж үзэхээр мушгираад байж байдаг хэмээн тайлбарлажээ. Адуу үхэр өвс идэж байхад голио хазагдаж гэдсэнд нь орсноор туузан хорхой үржиж адуу, үхэр турж эцэстээ үхэхэд хүрдэг байна. Хүний ходоодонд орсон нь шулуун гэдэс бүдүүн гэдсэнд үржиж том цүдгэр гэдэс үүсгэж эсвэл турж эцэж, амьдаараа өтний хоол болж эхэлдэг аж. Зарим нь урт болсоор байгаад ходоодны амаар цухуйж гарч ирдэг гэнэ. Мөн гэдсэн дотор нь туузан хорхой өндөглөж шулуун гэдэс болон шүлсээр гадагшилдаг бөгөөд ахуйн замаар эргэн тойрондоо халдварлаж өвчлүүлдэг.

Ам шүлс аяга гар ор хөнжил гэх мэт замаар өндөг халдварлаж дараагийн хүний ходоодонд үржиж эхэлдэг. Фасебүүкэд олны анхааралд өртөхдөө ийм үйлдлээр өөрийгөө болон үр хүүхдээ эрсдэлд учруулж болохгүй ээ бодох хэрэгтэй хэмээлээ.