ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ДАНСАА АШИГЛУУЛСАН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

O.Admin
2 цагийн өмнө

Цахим мөрийтэй тоглоомыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулиар Монгол Улсад бүрэн хориглосон, мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, төлбөрт бооцоот зохион байгуулагч нарт өөрийн дансаа ашиглуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Прокурорын байгууллагаас хууль хэрэгжиж эхэлснээс хойш мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт дансаа ашиглуулсан нэр бүхий 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.