ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөнгөн эмээл, хазаар, аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлс хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа

O.Admin
2022-03-16

Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны долдугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлс хулгайлдаг бүлэг этгээдүүдийг дайчлан шалгаж байна.

Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авч хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байна. Иймд доорх эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 262425, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу хэмээн Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэв.