Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
ТЦА-аас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо. Өнгөрсөн 24 цагийн байдлаар
- 10-20 машин дугаарласан 1 ШТС
- 20-30 машин дугаарласан 16 ШТС
- 30-40 машин дугаарласан 17 ШТС
- 40-50 машин дугаарласан 20 ШТС
- 50-100 машин дугаарласан 10 ШТС байна. Харин аймгийн төвүүд дэхь ШТС-ын дундаж дугаарлалт 62 машин байна.
Гэхдээ Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймгуудад шатахууны хангамж муу байгаагаас дараалал ихсэж байна. Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрсэн байна.
Иймээс ч шуурхай штабын зүгээс хөдөө, орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах үүргийг аж ахуй нэгжүүдэд өглөө. Нэн тэргүүнд дараалал ихээр үүсч байгаа Дундговь, Өвөрханагй, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймгуудад анхаарахыг сануулав.
Мөн Шуурхай штабын зүгээс намрын тариа хураалт хаяанд ирсэн учраас газар тариалангийн бүс нутгууд, ААН-үүд болон ХХААХҮЯ, Онцгой байдлын байгууллагуудын дизель түлшний хангамж сайн байгаа үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг санууллаа.