Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн хоногт 65 хүнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 37 нь нийслэлд, 28 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 17 аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Одоогоор 227 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 29 нь хүүхэд, 3 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 825 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.