ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Яаралтай тусламжийн тасгаар үзүүлж байгаа 280-330 хүүхдийн 40 хувь нь халуурч, ханиалгаж байна

O.Admin
2022-04-03

Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэд дарга Л.Зэндмаа нар БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Насанд хүрэгчдийн болон Хүүхдийн салбар эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тус тус ажиллалаа. БГД-ийн Эрүүл мэндийн төв нь тус дүүргийн 250,000 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй. Нийт хүн амын 92,000 гаруй нь 0-18 насны хүүхдүүд байна. Хүүхдийн томуу, томуу төст өвчлөлд RSV вирусийн халдварын тохиолдол өндөр, эмнэлгийн ачаалал 17:00 цагаас хойш эрс нэмэгджээ. Цэцэрлэг сургууль эхэлсэнтэй холбоотой 0-5 насны хүүхдийн дунд амьсгалын замын цочмог халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг энэ үеэр онцолж байв. Өнөөдрийн байдлаар БГД-ийн Хүүхдийн салбар эмнэлэгт 204 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 536 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Яаралтай тусламжийн тасгаар хоногт 280-330 хүүхэд үзүүлж байгаагийн 40% нь халуурсан, ханиалгасан, шуугиантай амьсгал нь ихэссэн гэсэн зовууртай хүүхдүүд эзэлж байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дарга Т.Болормаа онцлов. 10 хоногийн өмнөхөөс өнөөдрийн байдлаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүд 20 хувиар буурсан байна.