ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Сэргэлэнбаатар: Холбогдох агентлагууд ажлаа уялдуулах шаардлагатай

O.Admin
2022-09-05

Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо энэ сарын 2-ны өдөр хуралдсан. Энэ үеэр авто замын трасс, хязгаарлалт тогтоосон хамгаалалтын бүсүүдэд барилга, байгууламж барих зөвшөөрлийг хууль бусаар олгодог, энэ нь хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчдөг асуудлыг хөндсөн юм. Улмаар автозамын бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын ажлыг гацаадаг талаарх мэдээллийг холбогдох албаныхан танилцуулсан.

Үүнтэй холбоотойгоор тус хорооны дарга Б.Сэргэлэнбаатар, төлөөлөгч Б.Өнөбат нар өнөөдөр Нийслэлийн Хот байгуулалтын газарт ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, хөгжлийн бусад баримт бичигт тусгагдсан хамгаалалтын зурвас, авто замын трассуудын талаарх мэдээллийг Хот байгуулалтын газрын дарга Ц.Тулга өгсөн юм.