Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж өчигдөр хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийсэн.
Тэгвэл өнгөрсөн шөнө тус хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн аж. О.Мөнхжин нь иргэдийг залилж, эхнэр, аав, ээжийнхээ нэр дээр 2.2 тэрбум IHC койн оруулан ирж, худалдан борлуулжээ.
Улмаар, 3.4 сая ам.доллар болгож, гадаад улсын FTX бирж рүү гаргасан байна. “Их Бит” ХХК-ийн 33.7 хувийг О.Мөнхжин, 33.1 хувьцааг Б.Гантиг, 33.1 хувьцааг Б.Эрхэмбаяр эзэмшдэг бол комедиан Б.Идэр-Од 25 хувийг эзэмшиж байгаад өнгөрөгч онд хувьцаагаа шилжүүлж өгчээ. Тэрбээр, хувьцаагаа шилжүүлэн өгснөөс хойш нэг сарын дараа Австрали улс руу эхнэрийн хамт сурахаар явсан билээ.