ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэт”-ийн төлөөс ба Арбитрын шүүх

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-27

“Жаст” группын эзэн Ш.Батхүү 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкт байрлах Английн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, нийт 109 сая ам.долларыг гурван удаагийн үйлдлээр авсан гэх ноцтой хэрэг дэлгэр зуны найр наадмын чимээнд дарагдаж хэсэгтээ л ажин түжин байлаа. Асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ байгуулсан ч намрын чуулган нээлтээ хийхийг хүлээсэн үү, эсвэл дуугүй байх үүрэг авсан уу хэлэлцэх гэж яарсангүй. Эрх баригч нам нь дотооддоо хувийн хэвшилтэйгээ 49 хувийг булаацалдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг ард түмэндээ нээлттэй эзэмшүүлнэ гэсэн явуургүй пиар хийсээр бүрэн эрхийн хугацааныхаа гурван жилийг ардаа үдэв. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр Засгийн газрын гаргасан шийдвэр цаасан дээр үлдэж, Монгол Улс саалийн ганц үнээнээсээ салах нь цаг хугацааны л асуудал болчихжээ. Монгол Улсын Засгийн газар Лондонгийн Арбитрын шүүхэд хоёр хэрэгт ялагдал хүлээгээд байсан юм. Тодруулбал, Ш.Батхүүгийн зээлсэн 109 сая ам.долларыг буцаан төлөх шүүх хуралд гурван удаа ялагдал хүлээв. Шүүхээс мөнгөн дүнг бууруулсан ч 51 сая ам.долларын өрөнд унасан. Нийт дөрвөн удаагийн шүүх хурлаас гуравт нь ялагдал хүлээсэн гэсэн үг. Арбитрын шүүх “хэрвээ давж заалдахыг хүсч байгаа бол 51 сая ам.доллараа дансанд байршуулчихаад хүсэлтээ гарга” гэсэн хариу өгсөн юм билээ. 

Харин хоёр дахь шүүх хурал нь 2013 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль зэргийг оролцуулаад нийтдээ 44 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулах тухай маргаан. Энэ шүүх хуралд ч манайх ялагдаж, “Стандарт” банкинд нийтдээ 95 сая ам.долларыг төлөх шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сард эцэслэн гаргаж байсныг уншигч та санаж буй биз. Төлбөрөө төлөхгүй бол хоногоор хүү нь өсч, өдөрт 75 сая төгрөгийг хүүнд нь төлөх ёстой болсон. Тэгвэл манайх дахин нэг маргаанд мөн л ялагдал хүлээгээд байна. Өнгөрөгч зургадугаар сард “Стандарт” банк мөн л “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бай­гаа гэх үндэслэлээр эд хө­рөн­гийг нь битүүмжлэх, хө­рөн­гө хураах шийдвэр гар­гуу­лахаар шүүхэд хандсан. Шүүх тэдний хүсэлтийг ёсоор болгож, эд хөрөнгийг битүүмж­лэх шийдвэрт хүр­чээ. Харин тухайд үед МАН-ын олон дарга нар үгүйсгэсэн мэ­дээ­лэл хийсэн. “Тийм зүйл огт­хон ч болоогүй. Дарга нар нь хилээр гарч байгаа. Үйлдвэр хэвийн ажиллаж байна” гэх пиарыг явуулсан юм. Гэвч бу­лавч бултайж, даравч дал­дайх ноцтой баримт саях­наас олон нийтэд ил болов. Наад­мын өмнө буюу 2018 оны дол­дугаар сарын 07-нд УИХ-ын гишүүн, “Эрдэнэт” үйлд­вэ­рийн маргааныг шал­гах ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятавт тус үйлдвэрийн Хууль эрх­­зүйн газраас ирүүл­сэн албан бичигт энэ бүх­­нийг тодорхой бич­жээ.

Наадмын өмнө буюу долдугаар сарын 06-нд Лондон хотноо бол­­сон давж заалдах шат­­ны шүүх хуралд Монгол Улс тэр дун­даа “Эрдэнэт” үйлд­вэр дахин ялагдал хү­лээ­сэн тухай бичсэн байх юм. Нийт гур­ван асуудлаар ялагдал хүлээжээ. Нэг­дүгээрт, үндсэн зээлийн хүү, тор­гуульд мөнгө төлөхгүй гэсэн ма­най талын эсэргүүцлийг дахин хэлэл­цэж, “Стандарт” банкны талд шийд­вэрээ бататган гаргажээ. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлээс гад­на, зээлийн хүү, торгуульд мөнгө төл­нө гэсэн үг. Хоёрдугаарт, нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс гар­гуулж авахын тулд эд хөрөнгийг нь битүүмжлэх хүсэлтийг энэ оны зургадугаар сарын 28-нд хүргүүлснийг ёсоор болгож, эд хөрөнгийг нь битүүмжлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан бол хамгийн сүүлд шүүхийн шийдвэр эцэслэн гарчихаад байхад төлбөрөө төлөөгүй учраас санхүүгийн мэдээллийг ил болгох, мөн баталгаа хэлбэрээр байршуулсан мөнгөнөөс шүүхийн шийдвэр биелүүлээгүй хэмээн дахин шүүхэд хандсан зардлаа гаргуулахаар хандсаныг ёсчилж, мөн л “Стандарт” банкны талд шийдвэр гаргав. Ийнхүү нэг бизнесмэний дураараа авирласан үйлдэл, түүнийг нь өөгшүүлсэн МАН-ын улстөрчдийн үйл лайг Монгол Улс үүрч, хамгийн том үйлдвэр, энэ улсыг тэжээж буй нэг том ордоо алдахад хүрээд байна. Маргаан сунжрах тусмаа мөнгөн дүн өсч, илүү олон хэлбэрээр шүүхэд ялагдал хүлээх нь нэгэнт тодорхой болж байх шиг. Хамгийн ноцтой нь эд хөрөнгийг битүүмжлэх шүүхийн шийдвэр хэрэгжиж эхлэх юм бол “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээний урсгал зогсох асар том эрсдэл үүснэ. Мөн Англи, Шенгень, Азийн тодорхой орнуудад тус үйлдвэрийн удирдлагууд хөл тавих эрхгүй болох нөхцөл байдал ч бий болсныг санаатай, санамсаргүй нууж явсаар энэ хүрлээ. Өмнө хэл­сэнч­лэн бид өдөрт 75 сая төгрөг хүүнд нь төлөх шүүхийн шийдвэрийг гар­даад авчихсан. Энэ хэвээр цааш үр­гэл­жил­сээр байвал хотын ир­гэ­дийг тэр чигээр нь орон сууцтай бол­го­чих хэмжээний мөнгийг хүүнд тө­лөх нөхцөл байдал үүсэх нь ээ.

Үүнийг хэдий болтол нуух билээ. Монгол Улсад хариуцлага хаа хаанаа ал­дагд­саныг нотлох хамгийн том баримт “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөс бо­лоод байна. Ш.Батхүү ба түүний нөх­дийн өгөх ёстой мөнгийг улсын төс­вөөс лав төлөх ёсгүй. Хариуцлагаа ярь улс­төр­чид өө. Буух эзэнтэй, бу­цах хаяг­тай луйврын хэргийг санаа­тай­гаар нуун дарагдуулж, олон нийтэд мэ­дээ­лэ­хээс татгалзаж байгаа хүн бүхэнтэй нам харгалзахгүй тэмц. Төрийн өм­чийг хууль бусаар банкинд тавьсан хэ­рэгт холбогдуулан наадмын өмнө хэд хэдэн хүнийг баривчилсан ч бат­лан даалтад гаргаж, толгойг нь илээд өнгөрлөө. Найр наадмын чимээ­нээр давхцуулан нууж, эсвэл мар­туулж явсаар өнөөдрийг хүрэв. Нам­рын чуулган хүлээхгүй хуралдах ганц­хан шалтгаан нь ч магадгүй “Эрдэнэт” үйлд­вэ­рийн олон удаагийн ялаг­дал байх ёстой биз дээ. Ажлын хэс­гийн дүгнэлтийг сонсч, төлөх ёс­той мөнгийг нь төлбөрт унагасан “луй­вар­чид”-аас гаргуулж чадахгүй бол ал­дааг нь хаацайлсан хэргээр Зас­гийн газар ч огцрох ёстой бус уу. Ин­­гэж байж л алдагдсан хариуцлага, сахил­­га бат эргэн иргэх учиртайг Ерөн­­­хий сайдад сануулах нь илүүц биз. МАНдуулна аа гэсэн дөрвөн жи­лийн­­хээ гурвыг нь ардаа хийчих­сэн ат­­лаа улсынхаа хөгжлийг дордуулж, доромж­луулж, бүр том ордоо тавьж туух хэмжээнд хүргэсэн алдааны чинь төлөөс ямар үнээр ирэхийг ч МАН-ынханд сануулах хэрэггүй болов уу.