ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Аубакир: Бөхчүүдийг би улсын цолгүй байхад ч дэмжээд явдаг байсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-21

Энэ жилийн Наурызын баярын барилдаанаа нутгийн бөхчүүд өнжсөн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Учир нь УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Т.Аубакир амлалтдаа хүрээгүйгээс шалтгаалж, нутгийн бөхчүүд түүнд эсэргүүцлээ илэрхийлсэн гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм.

Өөрөөр хэлбэл, Улсын заан Б.Серик, Улсын өсөх идэр начин Н.Мустафа, Аймгийн хурц арслан У.Береке, М.Еркебулан, Аймгийн арслан Т.Эрболат, Б.Тамира тэргүүтэй улс аймгийн цолтой 11 бөх барилдаагүй аж. Тиймээс мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс УИХ-ын гишүүн Т.Аубакиртай холбогдож, “Таван үг” солилоо.

-Наурызын баярт зориулсан барилдаанд улс болон аймгийн цолтой  Өлгий нутгийн бөхчүүд барилдсангүй. Нутгийн зөвлөлийн даргатайгаа үл ойлголцсоноос болоод ийм асуудал үүссэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Бөх хүнд заавал юм өгөх ёстой байдаг юм байх даа. Би Ерөнхийлөгчийн хамт үйл ажиллагаанд оролцож байна.

-Гараад байгаа мэдээлэлд байр сууриа илэрхийлэхгүй юу. Бөхчүүд тухайлбал сонгуулиар таныг дэмжиж ажилласан юм билээ?

-Өөрийн боломжоор дэмжээд явдаг байсан. УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр намаас үүрэг чиглэл өгөөд, тэд ажилласан. Зөвхөн энэ жилийн баярыг гэхэд 25 сая төгрөгөөр зохион байгуулсан. Мөнгийг нь би хувиасаа буюу “Өег гурил” ХХК-иас гаргасан байгаа. Ямар ч цолгүй байхад нь хүртэл дэмжээд явж байсан. Улсын өсөх идэр начин Н.Мустафад сар бүр 500 мянган төгрөг олгодог байсан.

-Үл ойлголцол юунаас болсон юм бэ?

-Харин би гайхаж  байна. Та бөхийг дэмжээгүй гээд барилдаандаа орохгүй байж болдог юм уу. Би тариа тарьж, амьдардаг. Тариачин хүн. Надад төрөөс хулгайлсан тахир хадаас ч байхгүй.