ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Доналд Трампыг порно жүжигчинд мөнгө төлснөө нуун дарагдуулсан хэргээр буруутгажээ

O.Admin
2023-03-31

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг яллах дүгнэлтэд олон арван хэрэг багтсан талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. CNN  Трампыг бизнесийн луйвартай холбоотой 30 гаруй зүйл анги хүлээж буй тухай мэдээлжээ.

Тухайлбал, 2016 онд порно од Сторми Даниэлс хэвлэлүүдтэй холбогдон 2006 онд Дональд Трамптай холбоотой хэргийн мэдээллээ худалдахыг санал болгосон байна. Тухайн үед Трампын багийнхан болон өмгөөлөгч Майкл Коэн жүжигчин Даниэлст 130 мянган доллар төлснөөр хэргийг намжаасан байна.

Гэвч тэрбээр энэхүү санхүүгийн мэдээллээ нуун дарагдуулж,  бизнесийн зардал хэмээн бүрдүүлсэн нь түүнийг хэрэгт татах шалтгаан болсон байна. Учир нь Нью-Йоркт бизнесийн тайлангаа худал мэдүүлсэн тохиолдолд гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хуулиар шийддэг ажээ. Түүний шүүх хурал дөрөвдүгээр сарын 4-нд болох аж.

Эх сурвалж: BBC

Н.Батзаяа