ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулилалт хийлээ

O.Admin
2023-04-01

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.4 дэх заалтад “Ажилтан албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

Үүний дагуу Сүхбаатар дүүргийн гал түймэр унтраах, аврах 34-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулилалтыг Монголын Хүүхдийн ордны албан хаагчид болон дугуйлангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Уг тактикийн сургуулилалтаар гамшгийн нөхцөл байдал, газар хөдлөлт болон гал түймрийн аюулын талаар мэдээлэл өгч, болзошгүй гамшиг, ослын үед гал сөнөөгчидтэй богино хугацаанд шуурхай хамтран ажиллах, гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг хангах зэргээр дадлага хийсэн юм.