Прокурорын байгууллагаас хуурамч диплом ашиглаж, Засаг даргаар ажиллан цалин авч, төрд 4 835 063 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хяналт, шалгалт явуулж, улмаар нийт хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс иргэн А.А-г хуурамч диплом ашиглаж, сумын ИТХ-Д нэр дэвшин, сумын Засаг даргаар томилогдон ажилласан гэм буруутай гэж үзжээ. Түүнчлэн хууль бусаар 4 835 063 төгрөгийн цалин хөлс авч, төрд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон аж.
Харин иргэн А "диплом ашигласны улмаас төрд хохирол учраагүй, ажилласан хугацааныхаа цалин хөлсөө авсан” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.