Монголбанк 2023 оны тавдугаар сард 2417.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 425.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 422.6 кг үнэт металл тус тус худалдан аваад байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд 2023 оны тавдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 221229.60 төгрөг байв.