Шүүмжлэл дагуулаад буй "Daewoo" брэндийн 40, "skywell" брэндийн бүрэн цахилгаан 20 автобусыг өнөөдөр төв талбайд байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулга мэдээлэл өгч байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 400 орчим сая төгрөгөөр Өмнөд Солонгосын "Daewoo" брэндийн 2023 оны шинэ загварын 600 автобус худалдан авахаар гэрээ хийсэн.
Гэвч эхний 100 автобусыг Улаанбаатарт авчирсны дараа 2003 онд үйлдвэрлэсэн хуучин автобус гэх мэдээллийг нийтэд дэлгэснээр шүүмжлэл дагуулаад байгаа юм. Нийслэлийн нийтийн тээвэрт явах автобусуудыг танилцуулах арга хэмжээ 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.