ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Израил ялах хүртлээ зогсохгүй хэмээв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-09

Палестины автономит бүс болох Газын зурваст хяналтаа тогтоосон исламын шашины Хамас бүлэглэл Израил руу томоохон хэмжээний дайралт хийлээ. Израил ч мөн хариу цохилт хийхээ мэдэгдэж, дайны байдалд шилжээд байна.

Довтолгооны улмаас Израил, Газын зурваст нас барсан хүний тоо өнгөрсөн хугацаанд байгаагүй хэмжээнд буюу 1000-г давлаа. Тодруулбал, Хамас энэ сарын 7-нд Израил руу 3000 гаруй пуужин харвасан бөгөөд зэвсэглэсэн дайчин нь хилийн бүс рүү нэвтэрч, олон тооны энгийн иргэдийн амийг бүрэлгэн 100 гаруй хүний барьцаанд авчээ. Израилын талд амиа алдсан хүний тоо 700-г давж, 1973 оны Сири, Египет хамтарсан дайралт буюу Араб-Израилын дайнаас хойшхи хамгийн их хохирол амссан дайнд тооцогдож байна.

Нөгөө талаар Газын зурваст 413 хүн амь үрэгджээ. Энэ дайралтын дараа Израил Хамасын эсрэг дайн зарлаж буйгаа албан ёсоор зарласан бөгөөд Газын зурваст барьцаанд байгаа иргэдийг суллах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Урт хугацааны хүнд дайныг эхлүүллээ. Үүнийг өдүүлж, харгис халдлага үйлдсэн нь Хамас” хэмээн твиттер хуудастаа бичсэн ба ялах хүртлээ зогсохгүй гэдгээ зарлажээ.