Палестины исламын шашны ХАМАС бүлэглэл Израил руу томоохон хэмжээний дайралт хийсний дараа Израилын тал дайн эхэлснийг зарлаж, хариу довтолгоо хийхээ мэдэгдсэн.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр дайны улмаас хоёр талын 1000 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд Израилын Батлан хамгаалахын сайд Ёав Галлант Газын зурвасыг бүхэлд нь бүслэхийг үүрэгдэж, цахилгаан эрчим хүч, хүнс, цэвэр ус, түлшний хангамжийг таслахаа мэдэгдсэн. Хариуд нь ХАМАС бүлэглэл Газын зурваст цохилт өгвөл барьцаанд авсан энгийн иргэдийг хөнөөж, түүнийгээ нийгмийн сүлжээнд байршуулна хэмээн заналхийлээд байна.
Газын зурваст дайн эхэлснээс хойш гадны маш олон иргэд барьцаалагдаж, бас амиа алдсан нь тогтоогдоод байна. Израилд манай улсаас 200 гаруй иргэн байдаг, хохирсон иргэн байхгүй гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч буй.
Дайнтай бүс нутагт хохирсон гадны улс орны барьцаалагдсан болон амь үрэгдсэн нь тодорхой болсон тоон мэдээллийг хүргэе.
Тайланд: 12 хүн нас барж, 11 хүн барьцаалагдсан
АНУ: 11 хүн нас барж, олон хүн сураггүй болсон
Непал: 10 хүн нас барсан
Аргентин: 7 хүн нас барж, 15 хүн сураггүй болсон
Украин: 2 хүн нас барсан
Франц: 2 хүн нас барж, 14 хүн сураггүй болсон
Орос: 1 хүн нас барж, 4 хүн сураггүй болсон
Их Британи: 1 хүн нас барж, 1 хүн сураггүй болсон
Канад: 1 хүн нас барж, 3 хүн сураггүй болсон
Канбож: 1 хүн нас барсан
Герман: хэсэг хүн барьцаалагдсан
Бразил: 3 хүн сураггүй
Чили: 2 хүн сураггүй
Итали: 2 хүн сураггүй
Парагвай: 2 хүн сураггүй
Перу: 2 хүн сураггүй
Танзани: 2 хүн сураггүй
Мексик: 2 хүн барьцаалагдсан
Колумб: 2 хүн барьцаалагдсан
Филиппин: 1 хүн барьцаалагдаж, 6 хүн сураггүй болсон
Панама: 1 хүн сураггүй
Ирланд: 1 хүн сураггүй