ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХАМАС-т барьцаалагдсан хүмүүс: “Эхнэр, хоёр охин минь барьцаанд байгаа”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-10

Палестины Газын зурвас дахь исламын шашинт Хамас бүлэглэл Израил руу 3000 гаруй удаа пуужин харваж, зэвсэгтэй этгээдүүд энгийн иргэдийн амь насанд халдсаны дараа Израилын Засгийн газраас мэдэгдэл хийж, тус бүлэглэлийн эсрэг дайн зарласнаа мэдэгдсэн.

Ийнхүү Газын зурваст 1973 оны Израил-Арабын дайнаас хойшхи хамгийн их хохирол дагуулсанд тооцогдох мөргөлдөөн эхлээд байна. Хамас бүлэглэл дайрах үедээ олон тооны иргэдийг барьцаалсан бөгөөд тэдний дунд гадаадын олон иргэд байгаа нь тодорхой болсон. Хайртай дотны хүмүүс нь гэмт бүлэглэлийн гарт орсонтой холбоотой хохирогчид ээлж дараалан хэвлэлд хандаж, санаа зовниж буйгаа илэрхийлсээр байна. Тэдний төлөөлөл болгож, Хамас бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийн тухай энэ удаа хүргэе.

  1. Эхнэр, хоёр охин минь барьцаалагдсан

Lee Yaron on X: "Doron and her two young daughters, Raz and Aviv (4.5 and  2.5 years old), cruelly kidnapped by Hamas. Noa, who was enjoying a party  with her partner, also

Ёни Ашер гэх залуугийн эхнэр хоёр охин нь исламын шашинт бүлэглэлд барьцаалагджээ. Тэрбээр гар утасны байршил тогтоогчийн тусламжтайгаар олж мэдсэн бөгөөд түүний эхнэр Дорон гурав болон таван настай хоёр охинтойгоо Газын зурвасын ойролцоох хамаатныдаа байхдаа олзлогдсон байна. Ёни Ашер Би Би Си агентлагт өгсөн ярилцлагадаа “Бямба гарагийн өглөө 10:30 цагийн үед эхнэртэйгээ хамгийн сүүлд ярьсан.

Тухайн үед эхнэр террористууд байшин руу нэвтэрсэн. Тэд амьд байгаа гэж хэлсний дараа утас тасарсан. Тэгээд утасны байршил тогтоогчоор Газын зурваст байгааг мэдсэн. Маргааш нь хүмүүсийг ачааны машинд ачиж буй бичлэг тавигдсан. Тэнд миний айж байсанчлан эхнэр охидууд минь байсан. Тэднийг ямар нөхцөлд яаж байлгаж байгааг мэдэхгүй. Нөхцөл байдал дордож байгааг л мэдэж байна. Би өөрийгөө тайван байлгахыг хичээж, холбогдох албаны хүмүүс дипломат яриа хэлэлцээр хийж байгаа гэдэгт л итгэж, хүлээж байна” хэмээн ярьжээ.

  1. Тэднийг амьд байгаасай гэж залбирч байна

Erez and Sahar Calderone

Довтолгоон эхлэх үед Хадас гэх эмэгтэйн гэр бүлийнхэн сураггүй алга болжээ. Тэр өөрөө  дайралт эхлэхэд хамгаалах байранд орж чадсанаар аюулгүй үлдэж чадсан ч,  гэр бүлийнхэн нь гэмт хэрэгтнүүдэд барьцаалагдсан эсвэл амиа алдсан нь тодорхойгүй сураггүй болсон байна. Маргааш нь цацагдсан бичлэгээс 12 настай том хүүг нь авч явж буйг харсан аж.

  1. Яг л аймшгийн кино шиг байсан

Noam and Ada Sagi

Ноам Саги гэгч хэвлэлд 74 настай ээж нь террористуудад барьцаалагдсаныг мэдээлэв. Ээж нь Газын зурвасаас 400 метрийн зайд орших гэртээ байхдаа халдлагад өртжээ. Израилын арми зургаан хүүхэдтэйгээ байсан өндөр настай эмэгтэйн гэрт очсон ч, тэндээс цусны толбо олсон хэдий ч эмэгтэйг олоогүй гэж мэдээлсэн байна. Тиймээс барьцаалагдсан гэж таамаглаж байгаа аж.

Тэрбээр “Нас барсан хүмүүсийн жагсаалтад түүний нэр байхгүй байсан. Гэмтсэн хүмүүсийн дунд ч байгаагүй. Ээж минь хэдхэн хоногийн дараа 75 хүрэх байсан. Саяхан хөлөндөө мэс засал хийлгэсэн. Хурдан явж чадахгүй. Гэмт этгээдүүд өндөр настан хүүхдүүдийг онилж барьцаалсан байх магадлалтай. Энэ яг аймшгийн кино шиг сонсогдож байна” хэмээн ярьсан байна.

  1. Юу ч үлдээгүй

Sharone Lifschitz

Шароне Лифшиц гэх эмэгтэйн аав нь алга болжээ. Тэрбээр “Тэнд юу ч үлдээгүй. Бүгд сүйрсэн. Террористууд хүмүүсийг айлгахын тулд байшингуудыг галдан шатаасан. Палестинчууд, Израилчуудыг хагаралдуулах, дайсагнасан харилцаатай байлгахыг хүссэн маш олон хүчин байгаа. Гэхдээ тэдний нөгөө талд энгийн хүмүүс байна. Би эцгээ эсэн мэнд байгаасай гэж залбирч байна” гэж ярьсан байна.

  1. Машинд ухаангүй байсан

Shani Louk on holiday in Mexico, in an image taken from her Instagram page

Германы жуулчин Шани Лоук хилийн ойролцоо фестивальд оролцож байхдаа хамасын зэвсэглэсэн дайчдын халдлагад өртсөн. Түүний ээж Рикард охиныгоо гэмт хэрэгтнүүдэд барьцаалагдсаныг мөн л бичлэгээс олж мэджээ. Тэрбээр “Бичлэгээс палестинчуудын машинд охиныгоо ухаангүй байдалтай байхыг олж харсан. Та бүхнийг бидэнд туслаач гэж гуйж байна” хэмээжээ.

  1. Намайг битгий алаач хэмээн хашгирч байжээ

Harrowing moment Israeli student begs 'Don't kill me' as she's snatched  from a music festival by Hamas terrorists | The Sun

Хөгжмийн фестивальд оролцож байхдаа барьцаалагдсан өөр нэг хохирогч байгаа нь Нао Аргамани. Тэрбээр Хятадад төрсөн Израилийн иргэн. Түүний хамас бүлэглэлийн мотоцикл унасан дайчны ард сууж, “намайг битгий алаач” хэмээн хашгирч буй нь бичлэгт бичигдэн үлджээ.

  1. Миний эмээ тэнд байгаа

A woman said her 85-year-old Israeli grandmother was whisked away by Hamas  on a buggy

“Миний эмээ тэнд байгаа. Тэр үнэхээр гайхалтай найрсаг, хөгжилтэй эмэгтэй. ” хэмээн Адва Адар гэх эмэгтэй нийгмийн сүлжээнд нийтэлж, 85 настай эмээ нь барьцаалагдсаныг олон нийтэд мэдээлжээ. Мөн эмээ нь барьцаалагдахдаа уудаг эмээ авч явсан эсэхэд санаа зовниж буйгаа илэрхийлсэн бөгөөд хэрэв авч яваагүй бол хэр хугацаанд амьд байхыг нь таамаглаж чадахгүй байна гэжээ.