Украины Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан 250 сая гривня буюу Монгол мөнгөөр тооцвол 23 тэрбум төгрөгөөр сум нэвтэрдэггүй хантааз авчээ. Энэ талаар тус улсын Засгийн газраас мэдэгдсэн бөгөөд уг хэрэгт сэжиглэн хоёр албан тушаалтныг баривчилсан байна.
Украины Мөрдөн байцаах газар “Хоёр өндөр албан тушаалтан чанарын шаардлага хангахгүй сум нэвтрэхээс хамгаалах хантааз захиалгаар авсан. Үүнээс болж, төсөвт 250 сая гривнягийн хохирол учруулж, манай улсын Батлан хамгаалах салбарын хүчийг сулруулж, цэргүүдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн” хэмээн мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский цэргийн тусламж авдаг Европын холбооны шаардлагын дагуу авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлж, хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдсэн хэд хэдэн албан тушаалтныг огцруулаад байна.