Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ исламын шашинт хамас бүлэглэлтэй дайтаж буй Израилд цэргийн дэмжлэг үзүүлэх болсныг шүүмжилжээ.
Тэрбээр францын телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “ОХУ ямар нэг байдлаар Хамас бүлэглийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн хямрал ОХУ дэлхийн улс орнуудыг тогтворгүй болгох ОХУ-ын бодлогын нотлогоо юм” гэж ярьжээ.
Нөгөө талаар, Изриал эмгэнэлт явдалтай нүүр тулснаар Украины мөргөлдөөн олон улсын нийгэмлэгийн анхаарлыг татахаа болих вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. В.Зеленский “Би үнэхээр харьцуулмааргүй байна. Манай улсад ч аймшигт дайн үргэлжилж байна. Израилын олон иргэд хайртай гэр бүлээ алдаж байна. Нөхцөл байдлын хувьд өөр хэдий ч, бүгд л эмгэнэлтэй. Олон улсын анхаарал Украинаас холдох эрсдэлтэй” хэмээжээ.