ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Япон Израил дахь иргэдээ чартер нислэгээр татна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-13

Израил, Палестины байдал хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн ширүүссэнтэй холбоотойгоор Японы Засгийн газраас Израил дахь иргэдээ маргаашнаас эхлэх тусгай үүргийн нислэгээр татахаар болжээ.

Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно өнөөдрийн хуралдааны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд энэ талаар мэдээлсэн байна. Үүссэн нөхцөл байдлын улмаас Америк тэргүүтэй хэд хэдэн орон өөрийн улсын иргэдээ тусгай үүргийн онгоцоор татаж эхэлсэн бөгөөд Японы Засгийн газар ч гэсэн маргааш Тель Авиваас АНЭУ-ын Дубай хот чиглэлд нэг тусгай үүргийн онгоц нисгэхээр төлөвлөжээ.

Тэрбээр “Нөхцөл байдал тун тогтворгүй байгаа учраас энэ боломжийг ашиглан нэн даруй гарахыг Израил дахь иргэддээ уриалж байна. Бид бусад улсын Засгийн газар, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л арга хэмжээг авах болно” гэжээ.