ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иранд бага насны хүүхдэд гадаад хэл заахыг хориглолоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-18

Иран цэцэрлэг, бага сургуульд англи хэл, араб хэл гэх мэт бүх төрлийн  гадаад хэл заахыг хориглох шийдвэр гаргажээ. Ираны албан ёсны хэл нь перс боловч араб хэлний нөлөө асар хүчтэйгээс гадна франц, англи хэлнээс зээлсэн үгс ч олон байдаг байна.

Ираны Боловсролын сайд Массуд Теграни Фаржад “Иран хүмүүсийн гол онцлог нь энэ насанд төлөвшдөг учраас цэцэрлэг, бага сургуульд гадаад хэл заахыг хориглоно. Зөвхөн англи хэл гэлтгүй араб зэрэг бүх харь хэлийг хамруулж байгаа” хэмээн тайлбарласан байна. Иранд 2018 оноос бага сургуульд англи хэл заахыг хориглосон бөгөөд хүүхдүүд дунд ангиасаа англи хэлийг үздэг байна. Өнгөрсөн жилийн зургадугаар сард тус улсын Боловсролын яам англи хэлний монополь байдлыг эвдэх зорилгоор бүх улсын сургуулиудад франц хэлийг туршилтаар заахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан юм.

Харин өнгөрөгч есдүгээр сард Засгийн газар нь Ираны болон давхар иргэншилтэй хүүхдүүдийг олон улсын сургуульд суралцахыг нь хориглож, Иран улсад харьяалагддаг хүүхдүүд зөвхөн тус улсын тогтоосон боловсролын хөтөлбөрийн дагуу суралцахыг шаардсан. Үүний улмаас Тегеран дахь Франц, Германы хөтөлбөртэй олон улсын сургуулиудад сурах суралцагчдын тоо огцом буурсан байна.