Xinhua: Монгол Улс нийслэлийнхээ замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины импортод хязгаарлалт хийнэ хэмээн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлснийг орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Тэрбээр “Замын түгжрэл бол Улаанбаатар хотын оршин суугчдын хамгийн их бухимддаг асуудлын нэг. Харамсалтай нь, нийслэлчүүд жилд дунджаар 717 цаг буюу бараг нэг сарын хугацааг замын түгжрэлд зарцуулдаг гэсэн тооцоо гарсан” хэмээн мэдэгджээ.
Улмаар “Автомашины импортыг хязгаарлахгүйгээр түгжрэлийг шийдэх боломжгүй. Иймд бид нийслэлд автомашины импорт болон улсын дугаар шинээр олгохыг хязгаарлахаар төлөвлөж байна” гэж Х.Нямбаатар хэлсэн байна.
Олон жилийн турш замын түгжрэл Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн юм. Тус хот нь анх 500 мянган оршин суугчтай байхаар төлөвлөгдсөн ч, одоо 3.4 сая хүн амын тал нь оршин суудаг. Хотын даргын хэлснээр, одоогоор Улаанбаатарт 720 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд жил бүр дунджаар 50 мянга орчимоор нэмэгддэг байна.
Эх сурвалж: Xinhuanet.com