Халтиргаа гулгаа үүсэх магадлалтай байршлуудад бодис цацах тусгай зориулалтын машинуудыг үйлчилгээнд гаргажээ.
Улаанбаатар хотод цас орж, халтиргаа гулгаа үүсэх төлөвтэй байгаа тул Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас давс, бодис тээвэрлэсэн тусгай зориулалтын цасны 10 камаз, шүүрт 10 машины бэлэн байдлыг хангасан байна.
Мөн халтиргаа гулгаа үүсэх магадлалтай Баянхошууны хөтөл, Зайсан, Сансарын тунель, Энхтайваны гүүр, Бага тойруу зэрэг байршлуудад бодис цацах тусгай зориулалтын машинуудыг үйлчилгээнд гаргалаа.