ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алт мөнгөний дархнуудаас химийн хорт, аюултай бодис болон хотон шувууны хошуу илэрчээ

O.Admin
2023-11-07

“Урт цагаан” үйлчилгээний төвд алт, мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжид Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын болон гадаад улсын 21 иргэнээс химийн хорт, аюултай бодис болох давсны хүчил, хүхрийн хүчил, тунсаа гэх нэршилтэй химийн бодис, нэршил тодорхойгүй зарим химийн бодис, бензин болон нэн ховор амьтны жагсаалтад багтсан хотон шувууны хошуу зэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журмын хүрээнд химийн хорт болон аюултай бодисоос үүсэлтэй болзошгүй эрсдэллээс урьдчилан сэргийлж, хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Экологийн цагдаагийн албанаас учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Бодис-Хяналт-Шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байгаа аж.