Тавантолгой түлш компани өнгөрсөн долоо хоногт 12831 тонн шахмал түлш борлуулжээ. Өнөөдрийн байдлаар тус компани 113 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна.
Ес болон аравдугаар сард нийслэлийн хэмжээнд 89'068 тн түлш борлуулжээ. Одоогоор Зүүн үйлдвэрийн 3-р цехийн өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж буйгаас гадна компанид ISO нэвтрүүлэх ажлын нэгдүгээр үе шат дуусч, хоёрдугаар үе шатыг эхлүүлэх болсныг тус компаниас мэдээллээ.