Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баясах" супермаркетын урд траншейны тагаар бохир ус хальж зам дагуу урсаж буй бичлэг нийгмийн сүлжээнд өнөөдөр цацагдсан.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагаас газар дээр нь ажиллаж, бөглөөсийг авч, зөрчлийг арилгажээ. Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “БЗД-т бохирын худаг хальж урссан. Мэргэжлийн байгууллага шалгахад бохирын хоолой руу хонины нэхий хийсэн байжээ. Бөглөөсийг авч, зөрчлийг арилгасан бөгөөд одоо ариутгал хийж эхэлжээ” хэмээн хэмээллээ.