ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хотын төвийн хэсгийн 6.8 км гудамж, зам дагуу 448 зөрчил илэрчээ

O.Admin
2023-11-21

Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу хотын өнгө үзэмж, дизайныг сайжруулах төлөвлөлт, барилгын суурь, нүх ухсан газрыг битүүлж аюулгүй болгох ажлын талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа.

Хотын төвийн хэсгийн 6.8 км гудамж, зам дагуу газрын зөрчлийг арилгахаар газар дээр нь ажиллахад 448 зөрчил илэрчээ. Үүнээс явган хүний зам руу түрж барьсан шат, довжоо 126, барилгын өргөтгөл 52, байнгын болон түр хашаа 23, жижиглэн худалдаа буюу ТҮЦ 35 байршилд, хоёр пасад байна. Эдгээрт шаардах хуудас хүргүүлжээ. Мөн гол хоёр гудамж, зам дагуу дөрвөн байршилд 3.8 км явган хүний зам, зургаан байршилд 10 км дугуйн зам шинээр тавих шаардлагатай судалгаа гарсан байна.

Түүнчлэн гудамж дагуух худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хаяг рекламын стандартыг мөрдүүлж, барилгын дээврийн өнгийг нэгэн жигд болгох шаардлагатай байгааг хэлж байлаа.