ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: 16 иргэний амийг авран хамгаалжээ

O.Admin
2023-11-27

Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 39 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 16 иргэний амь нас, гурван тэрбум 588 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Тус байгууллагад ирсэн дуудлага, мэдээлэлд иргэдийн байшин, хогийн цэг шатсан тухай дуудлага мэдээлэл зонхилж байсан бөгөөд үүний шалтгаан нь ил гал, яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйтэй холбоотой байжээ. 

Иймд гэр байшингийн пийшин зуух, яндангийн аюулгүй байдлаа шалгаж, болзошгүй эрсдэлээс гэр бүл, эд хөрөнгөө хамгаалахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.