Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо 103 дугаар байрны өргөтгөл дээрээс цогцос буулгах гэсэн дуудлагыг үүрийн 05:32 цагт өгснөөр Нийслэлийн аврах ангийн долоон алба хаагч, нэг автомашинтай бүлэг 05:33 цагт ангийн байрлалаас гарч 7.5 км замыг туулан 05:45 цагт хүрэлцэн очив.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Чулуутын 14 дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, /иргэн Б, эмэгтэй, 15 настай/ 15 давхар барилгын дээврээс үсэрч тус барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж нас барсан байсныг аврах олс, шуудаг ашиглан буулгаж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, дэслэгч Ц.Аззаяад хүлээлгэн өгсөн.
Үр хүүхдүүддээ онцгой анхаарал халамж тавьж, тэднийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хамгаалахыг эцэг, эхчүүдэд уриалж байна.