ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Торгуулиа хугацаандаа төлбөл 50 хувиар хөнгөлнө

O.Admin
2024-01-03

УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил үйлдсэн этгээд торгуулиа 15 хоногийн хугацаандаа төлбөл 50 хувиар хөнгөлнө. Хэрвээ торгуулиа хугацаандаа төлөөгүй бол төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлэх бөгөөд уг шийтгэлийг төлөөгүй, төлбөрийн чадваргүй тохиолдолд нийтэд тусгай ажил хийлгэж заавал төлүүлэх заалт оржээ.

Үүнээс гадна зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг хязгаарлана гэх өөрчлөлт орсон байна.

Өөрөөр хэлбэл, торгуулиа төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах боломжгүй болох аж.

Тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан этгээдэд оногдуулж буй торгуулийн эргэн төлөлт хангалтгүй байгааг албаны хүн тодотголоо. Тодруулбал, 2023 оны тухайд торгууль төлөлт 32,8 хувьтай байгаа аж.