Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Хятадын “Yutong bus” компаниас шинэ автобус нийлүүлж байгаа билээ. Эхний ээлжинд 36 автобус манай улсад ирж, нийтийн тээврийн шугаманд явж буй.
Тэгвэл өнөөдөр хоёрдугаар ээлжийн 50 автобус Монгол Улсад орж ирж байна. Уг автобусыг техникийн үзлэгт оруулсны дараа энэ сарын 12-ноос нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах ажээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан төлөвлөгөөгөөр нийт 12 удаагийн таталтаар 600 автобусыг оруулж ирэх юм. Хамгийн сүүлийнх нь ирэх сарын 4-нд 64 автобус Улаанбаатарт ирнэ.