ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Насжилтын хугацаа дууссан 403 автобусыг ашиглалтаас хасна

O.Admin
2024-01-16

Нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөөд буй.

Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн аваад байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой юм. Мөн 2023 оноор насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасах бөгөөд такси үйлчилгээг сайжруулж, өдөр тутмын үйлчилгээнд явж буй таксины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.