ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Ариунбуян: Шатсан машинуудын хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-01-25

Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан дэлбэрэлт, гал түймэртэй холбоотойгоо тухайн орчинд байсан 30 орчим автомашин шатсан. 

Тэгвэл уг машины хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэх талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Шатсан машины хохирлыг шийдвэр асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхийдөө буруутай этгээдээр төлүүлнэ. Өөрөөр хэлбэл, Дашваанжил ХХК гэх хуулийн этгээдийн эзэмшлийн машин хөдөлгөөнд оролцох явцдаа эрсдэл учруулсан байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх асуудал тодорхой болно. Уг машин НИТХ-ын тогтоолоор батласан журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцсон нь эхний байдлаар тогтоогдсон. Тиймээс буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудал эргэж яригдана” гэлээ.