Үндэсний үйлдвэрлэгч Ачит Ихт ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Билгүүнзул сангийн сургалт хөгжлийн үйл ажиллагааг дэмжин, 10 ширхэг компьютер хандивлажээ.
Тус сан нь Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт 6-16 насны хүүхдүүдийг чадавхжуулах, суралцах тэгш боломжийг олгох, амьдралын ухаанд суралцуулах зорилгоор өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, дуу хөгжим, зургийн дугуйлан, бусад олон төрлийн сургалтуудыг зохион байгуулдаг юм. Билгүүнзул сангийн сургалтын төвд 70-80 хүүхэд байнга хамрагддаг аж.