ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗАСГИЙН ГАЗАР: Даатгалын талаарх мэдээлэл нөлөөллийн аяныг зохион байгуулна

O.Admin
2024-01-31

Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Даатгалын тухай хуулийн дагуу Сангийн яам даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах эрхийг хэрэгжүүлж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг  зохицуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Даатгалын салбарт тулгамдаж буй заавал даатгалын буюу хохирогчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх, даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, дотоодын давхар даатгалын тогтолцоог дэмжих зорилгоор эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна.  

Даатгалыг олон нийтэд таниулах, нэг хувийн өөрчлөлтийг нийгэмд бий болгох зорилго бүхий “Жилийн хамгийн том  нэг хувь” нөлөөллийн аяныг даатгалын салбарынхан болон мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахаар  төлөвлөж байгаа аж.