Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.
Хуралдаанаар:
-Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам
-Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам
-Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай
-Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай
-Амьтны хүрээлэн ажиллуулах журам
-Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэх юм.