ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Макро эдийн засгийн загвар, түүний хэрэглээ сэдвээр хэлэлцүүлэг хийлээ

O.Admin
2024-02-19

Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр (2024.02.19) “Макро эдийн засгийн загвар, түүний хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад заасан төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулахад ашиглаж буй загваруудын давуу ба сул тал, түүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцох энэхүү хэлэлцүүлэгт Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд болон багш, судлаачид оролцов.

 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монголбанкны мөнгөний бодлогын төсөөлөл, шинжилгээний систем” сэдэвт илтгэл, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Түүхий эд экспортлогч улс орны нэгдсэн бодлогын хүрээг тодорхойлох загвар: Монгол Улсын жишээн дээр” сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан “Макро эдийн засгийн тооцоолол, төсөөлөл” сэдвээр, Сангийн яамнаас мөн сэдвийн хүрээнд тус тус илтгэл танилцуулсны дараа оролцогчид илтгэлүүдийн талаар тодруулж, Монгол Улсад ашиглаж буй загваруудын давуу ба сул тал, түүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцож, зөвлөлдөв.