Нийгмийн сүлжээнд өсвөр насны охид нэгнээ зодож зүй бусаар харьцаж буй бичлэг нийтлэгдсэн.
Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад "Өсвөр насны хүүхдүүдийн асуудал нь урьдчилсан байдлаар 2024.02.08-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон. Хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охид зодсон байж болзошгүй байгаа. Уг зөрчлийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн" гэлээ.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ хаана, хэнтэй юу хийж цагийг өнгөрүүлж байгааг анзаарч, өсвөр насны хүүхдийнхээ найз нөхдийн хүрээлэлд анхаарлаа хандуулж байхыг зөвлөж байна