ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МИАТ-ын онгоцонд мөс тогтсоны улмаас Сөүлийн нислэг хойшилжээ

O.Admin
2024-02-21

Хөшгийн хөндийн дэх Чингис Хаан Олон улсын нисэх буудлын орчимд агаарын температур -38 хэмд хүрч хэт хүйтэрч, агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулжээ. 

ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна.

ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна гэжээ.