ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ: 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-03-04

АТГ өнгөрсөн долоо хоногт 13 хэрэг шинээр нээж, эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд дотор бараа материал нийлүүлэх тендерт нөлөөлсөн гэх "Эрдэнэт" үйлдвэрийн албан тушаалтан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх цагдаагийн удирдах албан тушаалтан, зөвшөөрөл гаргаж өгөхөөр амлан 35 сая төгрөгийн хахууль авсан гэх АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн, 8.4 сая төгрөгийн татварыг төлүүлэлгүйгээр нэвтрүүлсэн гэх гаалийн байцаагч нар, бусдад хууль бус давуу байдал олгосон гэх аймгийн Засаг дарга нарт холбогдох хэргүүд байжээ.