Цагдаагийн байгууллагад Баянхонгор аймагт энэ сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хүүхэд Б /15 нас/ нь Toyota Prius маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөн эхлэх үедээ бага насны хүүхэд О /3 настай/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан зам тээврийн осол бүртгэгдэн холбогдох шалгалтыг явуулж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн,
- Насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх
- Бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх
- Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлнэ үү.