Хаваржилт хүндэрсэн 16 аймгийн 63 суманд Зэвсэгт хүчний 32 анги байгууллагын 400 гаруй цэргийн алба хаагч, туулц сайтай 107 нэгж техниктэйгээр хуулиар хүлээсэн тайван цагийн үүргээ амжилттай гүйцэтгэж, малчдадаа тусламж дэмжлэг үзүүлсээр байна.
Цэргийн алба хаагчдын зарим хэсэг нь малчдад өвс тэжээл хүргэж, зам даваа нээж байгаа бол зарим хэсэг нь гамшгийн хор хохирлыг арилгахаар малчны хотонд очиж ажиллаж, дэмжлэг үзүүлж байна. Нэг л жишээ дурдахад цасанд боогдсон Дорнод аймгийн малчны хотыг цэргийнхэн ингэж цэвэрлэж, малаа хашаалах боломжтой болгожээ.