Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх журам”-ын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөхөд судалж, шийдвэрлэх ажлын хэсэг”-ийг байгуулах гэж байна.
Ажлын хэсэгт хөдөлмөр хамгаалал, ажиллах хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хөндлөнгийн хараат бус 2 хүртэл гишүүний төлөөллийг оролцуулах болсон тул урьж байна.
Хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:00 цаг хүртэл “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-т авна. Мөн [email protected] цахим хаягаар илгээж болно.
Хүсэлт ирүүлэхдээ дараах баримтыг хавсаргана уу.
1. Хүсэлт /албан бичиг/
2. Байгууллагын гэрчилгээ
3. Байгууллагын танилцуулга
4. Нэр дэвшүүлж буй иргэний анкет /Төрийн албан хаагчийн анкет/
5. Бусад холбогдох баримт бичиг
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР